
11 дүгээр сард ихэнх нутгаар цас ахиу орж, агаарын хэм олон жилийн дунджын орчим ба түүнээс дулаан байна.
Ихэнх нутгаар цас ахиу орох нь цасан бүрхүүл тогтож, мөстөж хатууран малын хариулга маллагаа болон авто замын тээвэрт нөлөөлж болзошгүйг цаг уурчид анхааруулж байна.
Температурын хувьд: Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр хүйтэрнэ. Тодруулбал, 11 дүгээр сарын 6, 7, 8, 14-19, 21-25, 26-30-ны өрдүүдэд хүйтний эрч чангарна.
Орох цасны хувьд: Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхний хасагт зарим газраар цас орох төлөвтэй байна.Тодруулбал, 11 дүгээр сарын 6, 7, 8, 11-14, 18-20, 21-25-ны өдрүүдэд цас орохоор төлөв гарчээ.
Салхины тухайд: Цас орж, хүйтрэх үетэйгээ зэрэгцээд шуурна.
11 дүгээр сарын цаг агаарын төлөв байдлын урьдчилсан мэдээ | ||
Үзсэн: 1044 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.