Шууд Chart

Засгийн газар “Самурай” бондоос босгосон “50 сая” долларыг Япончуудад алджээ

2014-01-17 16:10:53

Ерөнхий сайд Н.Алтанхуяг ажлаа авсан цагаасаа хойш гадаад харилцааны тал дээр хойрго хандсан гэх шүүмжлэлд өртөөд байсан. Ямар сайндаа л жиргээний ертөнцөд ерөнхий сайд яагаад урд, хойд хөрш рүүгээ айлчлахгүй байна вэ гэсэн яриа дэгдэх вэ дээ.  Хэдийгээр ийм шүүмжлэлд өртсөн ч, тэрбээр үүнийг ажирсангүй, албан ёсны айлчлалаа Их наран улсаас эхлүүлэх нь тэр. Чухам яагаад энэ улсад хөл тавьж, Япончуудтай гар барив гэдэг нь тухайн үед анхаарал татсан халуун сэдвийн нэг мөнөөс мөн байлаа. Магадгүй энэ асуултын хариу нь доллар байсан байж болох талтай. 
 
Өнгөрсөн оны эхний гурван улиралд манай улсад ердөө 2 тэрбум долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн гэх статистик үзүүлэлт гарсан. Хууль эрхзүйн тогтворгүй орчноос болж, гадаадын шууд хөрөнгө оруулалт өмнөх оныхоосоо 50 орчим хувиар буурсан нь энэ юм. Өөрөөр хэлбэл, манай улсад орж ирдэг байсан хоёр доллар тутмын нэг нь үгүй боллоо. Нөгөө талаас, экспортын орлого буурч, бид олж байгаагаас их хэмжээний валют импортын бараанд зарцуулж байсантай холбоотойгоор гадаад худалдаа 2 гаруй тэрбум долларын алдагдалтай гарлаа. Гадаадын хөрөнгө оруулагчид монголоос дайжиж, гадаад худалдаа алдагдалтай гарсан нь манай улс руу чиглэх валютын урсгал царцах гол шалгаан болсон гэдэгтэй эдийн засагчид бүгд санал нэгдэж буй. 
 
Ийнхүү доллар монголоос үргэсэнтэй холбоотойгоор дотоодын зах зээлд уг валют ховордож, албан ханш нь түүхэндээ анх удаа 1700 төгрөг давсан гашуун түүх бий. Энэ нь сөрөг хүчнийхэнд улс төр хийх аятайхан боломж буюу аманд орсон шар тос болсон гэлтэй. Энэ боломжийг ашиглаад Ардын намын залуучууд, тэр дундаа шинэчлэлийн хорооныхон “төгрөгийн худалдан авах чадвар муудаж, иргэдийн амьдрал дордож байна” хэмээн ерөнхий сайдыг өөрийн хүсэлтээр огцрохыг ч шаардаж байсан удаатай. Ийнхүү долларын ханшийн өсөлт ерөнхий сайдын суудлыг дэнжигнүүлж мэдэхээр боллоо. Магадгүй энэ үйл явдалтай холбоотойгоор Засгийн газрын тэргүүн Их наран улсыг зорьж, тус улсын зах зээлд өнгөрсөн онд багтаан 600 сая доллартай тэнцэх иений бонд арилжаалах яриа хэлэлцээр хийгээд ирсэн байх магадлалтай гэж учир мэдэх хүмүүс жиг жуг гэцгээж байна. 
 
Хэрэв үүнийг амжилттай арилжаалвал долларын ханш ялимгүй буурч, Засгийн газар бага ч болтугай амсхийгээд авах байсан биз. Гэвч “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль”-д 2013 онд “улсын өр” дотоодын нийт бүтээгдэхүүний 50 хувиас хэтрэх ёсгүй гэж заачихсан нь “Самурай” төлөвлөгөө бүтэлгүйтэх эхлэлийг тависан гэхэд болно. Үндэсний статистикийн хороо өнгөрсөн оны дотоодын нийт бүтээгдэхүүний талаарх судалгааг хараахан гаргаагүй байгаа ч урьдчилсан байдлаар 17 их наяд төгрөг хүрсэн гэх мэдээлэл байна. Харин улсын өр үүний 49.7 хувийг эзэлж байгаа буюу 8.4 их наяд төгрөгт хүрчээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн онд манай улс хэдийнэ өрийн дээд хязгаартаа хүрчихсэн байж.  
 
Хэрэв үүн дээр нэмж 600 сая доллартай тэнцэх иений бондыг өнгөрсөн онд Японы зах зээлд арилжаалсан бол өрийн дээд хязгаар давах байлаа. Өөрөөр хэлбэл, нэмж бонд гаргасан бол “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль” зөрчих байсан гэсэн үг. Тиймээс энэ хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг зүтгүүлж, өрийн дээд хязгаарыг нэмэгдүүлэх оролдлого хийсэн ч, сөрөг хүчний эсэргүйцэлтэй тулж бүтэлгүйтсэн тал бий.
 
Энэ жилийн тухайд манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 20.5 их наяд төгрөгт хүрэх тооцоог холбогдох яам хийжээ. Харин “улсын өр” үүний 40 хувиас хэтрэх ёсгүй. Үүгээр тооцвол энэ онд 1.5 их наяд төгрөгийн зээл авах бололцоотой судалгаа гарсан байна. Тиймээс ч УИХ энэ оны төсөвт шинээр үүсгэх өрийн хэмжээг 1.5 их наяд төгрөг байхаар тусгаж өгчээ. Энэ хүрээнд 290 сая доллартай тэнцэх иенийн бондыг энэ оны эхээр арилжаалсан гэж сангийн яамныхан хэлж байгаа юм. Ингэхдээ 10 жилийн хугацаатай жилийн 1.52 хувийн хүүтэй арилжаалсан байна. Өөрөөр хэлбэл, ДНБ энэ жил огцом өсөх тооцооллоор “Самурай” бондын тал хувийг гаргаж арилжаалах цоорхой олсон мэт харагдаж байна. Харин үлдэх бондыг хэзээ гаргаж арилжаалах нь тодорхойгүй бөгөөд  “Өрийн удирдлагын тухай хууль” УИХ-аар батлагдахыг хүлээж сууна. 
Ийнхүү Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн өрийн дээд хязгаараас болж 600 сая долларын “Самурай” бондын төлөвлөгөө бүтэлгүйтэж, үүний ердөө тал хувийг Японы банкуудад саяхан арилжаалжээ. Гэхдээ үүний 230 орчим сая доллартай тэнцэх иен л манай улсад орж ирсэн гэх мэдээлэл байна. Үлдсэн мөнгө нь хаачсан бэ. Үүний талаар сураг ажиг тавихад бондын орлогоос 50 гаруй сая долларыг Японы Хамтын ажиллагааны банк авчихсан гэх мэдээлэл байна. Энэ талаараа албаныхан, Хөгжлийн банзны зүгээс  ямар нэгэн тайлбар өгөхгүй байна. Гэхдээ баттай эх сурвалжууд Японы Хамтын ажиллагааны банк манай бондод баталгаа гаргасны төлбөрт 50 гаруй сая доллар суутгасан гэх мэдээлэл өгч байна. Ингээд 290 сая доллараас манайд орж ирсэн нь 230 сая доллар болж таарлаа...
 
 Уг нь “Самурай” бондыг жилийн 1.52 хувийн хүүтэй гаргасан ч, Японы талд өгсөн 50 гаруй сая долларыг оролцуулж тооцвол бондын хүү 4 хувь хол давж байна. Манайхан Японы Хамтын ажиллагааны банкны баталгаатайгаар бага хүүтэй мөнгө босгоно гэж хөөрцөглөөд байсан. Гэтэл бага хүүтэй бонд гаргуулсны төлбөрт Японы Хамтын ажиллагааны банкинд өндөр төлбөр төлсөн болж таарч байгаа юм. Ийм өндөр төлнө гэдгээ ч манайхан эхэндээ мэдээгүй гэнэ. Японы хамтын ажиллагааны банк манайхаас төлбөр авах нь авна. Гэхдээ бондын хүү хэд байхаас хамаарч, төлбөрийн хэмжээ тогтоно гэхээс өөр зүйл урьдчилж мэдэгдээгүй гэлцэх. Харин “Самурай” бондыг арилжаалсны дараа дундаас нь 50 сая долларыг үйлчилгээний төлбөртөө суутгчихсан гэж зарим хүмүүс ярьж эхэлчихээд байгаа аж.
 
Гэхдээ зарим хэвлэлд бондод баталгаа гаргасны төлбөрт 20 хувийн шимтгэл авна гэж гэрээнд тусгасныг манайхан олж хараагүй гэж  мэдээлэл гарч эхэлжээ. Аль нь үнэн болох  нь тодорхойгүй ч манай улс 290 сая доллартай тэнцэх иений бонд гаргаж, дундаас нь 50 гаруй сая доллараа салхинд хийсгээд алдчихсан нь гарцаагүй болоод байгаа бололтой. Үүнээс болоод манайхан бондын арилжаагаа цуцлах тухай ч маргаан дэгдээсэн гэх мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл Японы банкуудад 290 сая доллартай тэнцэх иенийг нь буцааж өгөхөөр манай талаас нэлээд шахалт үзүүлсэн бололтой. Үүний дүнд дараагийн арилжаалах бондод бага төлбөр төлөхөөр тохиролцсон гэлцэж байна. Ийм тохиролцооны үндсэн дээр 230 гаруй сая доллартай тэнцэх иен энэ сарын 6-ны өдөр манай улсад орж ирсэн гэнэ. 
 
Тиймээс ч Японы хамтын ажиллагааны банкинд төлсөн төлбөрийг оролцуулбал 4.3 хувийн хүүтэйгээр “Самурай” бонд гаргасан учир үр ашиггүй удаавал хүүгийн алдагдалд орох нь дамжиггүй. Харин Хөгжлийн банк энэ мөнгийг арилжааны хоёр банкинд байршуулсан гэх мэдээллийг зарим эх сурвалж хэлж байна. Ингэхдээ “Самурай” бондын орлогын дийлэнхийг Хаан банкинд байршуулсан бол үлдэх хувийг Худалдаа хөгжлийн банкинд байршуулжээ. Тодруулбал, Хөгжлийн банк хүүгийн алдагдалд орохгүй байх байдлаар “Самурай” бондын орлогыг банкуудад байршуулсан гэхээс өөр мэдээлэл одоогоор олдохгүй байна. 
 
Ямар ч байсан “Самурай” бондын орлого, “Чингис” бондын орлогын араас банкуудад байршлаа. Багагүй балагтайгаар Их наран улсаас олж ирсэн мөнгө долларын ханшид хэрхэн нөлөөлөх, ямар төсөл, хөтөлбөрт зарцуулагдаж, үр ашгаа өгөх эсэхийг харах л үлдлээ. Түүнчлэн “Самурай”, “Чингис” бондыг босгох “виз” олгодог УИХ нь гүйцэтгэх засаглалын энэ урагшгүй үйлдэлд ямар хариуцлага тооцохыг харж л байхаас.  
 
Нийтэлсэн: А.Энхтуул

Засгийн газар “Самурай” бондоос босгосон “50 сая” долларыг Япончуудад алджээ   
Үзсэн: 14183 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.180.218.xxx [202.180.218.xxx] 2014-03-25 18:29
daichin shu minii nz. mundag mundag, hicheegerei
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-01-20 17:35
uneniig ard tumend ilchelsen setguulchruu dairch dowtloj baigaa ene nuhduud bugd buunii nohoi neg dargiin bogs dolooson garuud gdg ni ilt bna shuudee
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-01-20 15:50
10 jiliin gerchilgee uneneer ni avch chadaagui daraa ni orsod setguulcheer surch baigaa l gesen,unen diplomtoig ni medehgui unen noil huuhed baij bilee,iim l yum setguul ch hiigeed yum bicheed baidag ni sonin,naadhi chini zahialga baih oo.iim yum setgeed bichih tiim hemjeenii tolgoitoi hun bish
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-01-19 20:52
Өр зээл өнөөгийн үе нь тавиад хожмын үе нь төлөх юм уу ?
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-01-18 22:19
Huuli zorchood bval ene yu ch bish iim baidalaaraa 4 jiliin daraa bid ornoos oor yu ch ovloj avch chadahgui ashgiig ni AN iim tomchuud avch uldeh yum bn daa
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-01-18 17:29
Tiim baina.zuunii medee sonin deer bas ene tuhai garsan baina.samura bondiin orlogiin 20%-iig ter yponii bankind aldsan geed.ortoi bolood l iim medeelluud garaad baigaa daa.
202.179.10.xxx [202.179.10.xxx] 2014-01-18 15:06
arai l bish bolj bnda yana da huurhii
182.160.8.xxx [182.160.8.xxx] 2014-01-18 14:07
Shal barimtgui hudal um bichij bh .ediin zasgiin medleggui baij iim um bichihee boli
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-01-18 12:44
30 тэрбум иений бонд гаргаснаас 24 тэрбум иений орлого манай улсад орж ирсэн юм бол, цаана нь 6 тэрбум иен сох дутаж байна шүү дээ. энэ мөнгө чинь ойролцоогоор 50 гаруй сая доллар болж байгаа юм биш үү. Тэгэж ойлголоо. Үүгээр бид хичнээн эмнэлэг, сургууль барьж болох байсан бэ. Ийм хэмжээний мөнгө алдчихсан нь үнэн юм бол, засгийн газар, тэр хөгжлийн банк нь үүндээ тайлбар хийх хэрэгтэй шүү дээ. ард, иргэдээсээ нууцаар юу хийгээд байдаг юм бол доо. ойлгох юм алга
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-01-18 12:38
iim medeelel concdood baiga n unen.zuunii medee conin deer ch garsan baican.30 terbum yen ariljcanaac 24 termun n manai ulcad orj ircen geed gaduur yriad baina lee... ene deer diilenh mungu haan bank ruu guivcan geed bichij, diilenh n buyu 20 terbum yen n hudaldaa hugjliin bank ruu orcon yum bishuu
192.218.116.xxx [192.218.116.xxx] 2014-01-18 11:52
uyn mungu bosgoh be, odoo baitlaa gudamjnii har yariagaad TV yaridag bolson hereg uu, gutamshigtai um
182.160.1.xxx [182.160.1.xxx] 2014-01-18 11:17
ЗАЛЬ ХЭРЭГЛЭСЭН БАЙНА ӨМХИЙ ЯПОН ЧУУДЫГ ХУЛЬХАДЧИХ ХҮҮ Г НЬ БИТГИЙ ТӨЛ ЯАХЫГ НЬ ХАР ЛДАА,МАНАЙ МУНДАГ ДАРГА НАР ЧАДНА БИЗДЭЭ
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-01-18 11:07
ARDIIN NAMIIN TARISAN BALAGIIG TOLOH GEJ GYRIIJ BNA DAA HOORHII
202.21.113.xxx [202.21.113.xxx] 2014-01-18 10:38
iim yumiig hudlaa zohioj bichihgui blgui dee. Zorigtoi dugarch chadsan bn. ene bol sain hereg shuu. gehdee tsaana ni ymr negen namin zahialga bga yu gui yu , esvel tsever setguulichin ur chadvaruu gedeg l bn.
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2014-01-18 10:04
ШҮҮМЖЛЭЛ ХЯНАЛТ БАЙЛГҮЙ ЯАХАВ ГЭХДЭЭ ХУ НАМ АРАЙ ӨНГӨРСӨН НИЙГМЭЭ САНАГАЛЗААД БУЦАЖ ОРОХ ГЭЭД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ.ҮНДСЭН ХУУЛИА ХҮРТЭЛ ӨНГӨРСӨН ХЭЛБЭРТ ЭРГҮҮЛЭН ОРУУЛАХ САНААГААР ӨӨРЧЛӨХ ГЭЭД БАЙХ ЮМ МАНАЙ ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮРТЭЛ УЛС ТӨРИЙН ТОВЧООГ ТУСГАЙ ХАНГАМЖ ЭДЭЛЖ БАЙНА ГЭЖ ЗАД ШҮҮМЖЛЭЭД ОР ДЭРНИЙХ НЬ ДААВУУГ ХҮРТЭЛ ТООЛЖ ӨӨРСДИЙГ ТЭТГЭВЭРГҮЙ АЖИЛГҮЙ БОЛГОЖ ГАРГАЖ ХАЯЖ БАЙСАН НЬ САЯХАН БИЛЭЭ.ГЭТЭЛ ОДОО ӨӨРӨӨ ЯМАР Ч ҮР ДҮНГҮЙ АЙЛЧЛАЛААР ГАДУУР ТЭНЭХ НЬ АРАЙ ДЭНДЭЖ БАЙХ ШИГ. ТУСГАЙ ХАНГАМЖ БОЛ БҮР ДЭНДСЭН.СӨРӨГ ХҮЧИН ГЭЭД СӨРЖ УСТГАХЫН НЭР БИШ ШҮҮ.ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БДЛОГ ЗАСГИЙН ГАЗАРТАЙ ЭРС ЗӨРДӨГ БОЛЛОО ЭЛБЭГЭЭ 2-Ч УДАА ЕРӨНХИЙ САЙДЫН АЖЛЫГ БАРААГҮЙ ШҮҮ ДЭЭ.
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2014-01-18 10:04
ШҮҮМЖЛЭЛ ХЯНАЛТ БАЙЛГҮЙ ЯАХАВ ГЭХДЭЭ ХУ НАМ АРАЙ ӨНГӨРСӨН НИЙГМЭЭ САНАГАЛЗААД БУЦАЖ ОРОХ ГЭЭД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ.ҮНДСЭН ХУУЛИА ХҮРТЭЛ ӨНГӨРСӨН ХЭЛБЭРТ ЭРГҮҮЛЭН ОРУУЛАХ САНААГААР ӨӨРЧЛӨХ ГЭЭД БАЙХ ЮМ МАНАЙ ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮРТЭЛ УЛС ТӨРИЙН ТОВЧООГ ТУСГАЙ ХАНГАМЖ ЭДЭЛЖ БАЙНА ГЭЖ ЗАД ШҮҮМЖЛЭЭД ОР ДЭРНИЙХ НЬ ДААВУУГ ХҮРТЭЛ ТООЛЖ ӨӨРСДИЙГ ТЭТГЭВЭРГҮЙ АЖИЛГҮЙ БОЛГОЖ ГАРГАЖ ХАЯЖ БАЙСАН НЬ САЯХАН БИЛЭЭ.ГЭТЭЛ ОДОО ӨӨРӨӨ ЯМАР Ч ҮР ДҮНГҮЙ АЙЛЧЛАЛААР ГАДУУР ТЭНЭХ НЬ АРАЙ ДЭНДЭЖ БАЙХ ШИГ. ТУСГАЙ ХАНГАМЖ БОЛ БҮР ДЭНДСЭН.СӨРӨГ ХҮЧИН ГЭЭД СӨРЖ УСТГАХЫН НЭР БИШ ШҮҮ.ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БДЛОГ ЗАСГИЙН ГАЗАРТАЙ ЭРС ЗӨРДӨГ БОЛЛОО ЭЛБЭГЭЭ 2-Ч УДАА ЕРӨНХИЙ САЙДЫН АЖЛЫГ БАРААГҮЙ ШҮҮ ДЭЭ.
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2014-01-18 10:04
ШҮҮМЖЛЭЛ ХЯНАЛТ БАЙЛГҮЙ ЯАХАВ ГЭХДЭЭ ХУ НАМ АРАЙ ӨНГӨРСӨН НИЙГМЭЭ САНАГАЛЗААД БУЦАЖ ОРОХ ГЭЭД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ.ҮНДСЭН ХУУЛИА ХҮРТЭЛ ӨНГӨРСӨН ХЭЛБЭРТ ЭРГҮҮЛЭН ОРУУЛАХ САНААГААР ӨӨРЧЛӨХ ГЭЭД БАЙХ ЮМ МАНАЙ ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮРТЭЛ УЛС ТӨРИЙН ТОВЧООГ ТУСГАЙ ХАНГАМЖ ЭДЭЛЖ БАЙНА ГЭЖ ЗАД ШҮҮМЖЛЭЭД ОР ДЭРНИЙХ НЬ ДААВУУГ ХҮРТЭЛ ТООЛЖ ӨӨРСДИЙГ ТЭТГЭВЭРГҮЙ АЖИЛГҮЙ БОЛГОЖ ГАРГАЖ ХАЯЖ БАЙСАН НЬ САЯХАН БИЛЭЭ.ГЭТЭЛ ОДОО ӨӨРӨӨ ЯМАР Ч ҮР ДҮНГҮЙ АЙЛЧЛАЛААР ГАДУУР ТЭНЭХ НЬ АРАЙ ДЭНДЭЖ БАЙХ ШИГ. ТУСГАЙ ХАНГАМЖ БОЛ БҮР ДЭНДСЭН.СӨРӨГ ХҮЧИН ГЭЭД СӨРЖ УСТГАХЫН НЭР БИШ ШҮҮ.ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БДЛОГ ЗАСГИЙН ГАЗАРТАЙ ЭРС ЗӨРДӨГ БОЛЛОО ЭЛБЭГЭЭ 2-Ч УДАА ЕРӨНХИЙ САЙДЫН АЖЛЫГ БАРААГҮЙ ШҮҮ ДЭЭ.
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2014-01-18 00:55
ЭНЭ БАС ХААНААС НЭГ ХУДАЛЧ ХҮҮХЭН ГАРААД ИРЭВЭЭ. ОДООХОН ҮНЭНД ГҮЙЦЭГДЭЖ ХОШНОГО ЧИНЬ УЛАЙНА ДАА.
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2014-01-18 00:55
ЭНЭ БАС ХААНААС НЭГ ХУДАЛЧ ХҮҮХЭН ГАРААД ИРЭВЭЭ. ОДООХОН ҮНЭНД ГҮЙЦЭГДЭЖ ХОШНОГО ЧИНЬ УЛАЙНА ДАА.
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2014-01-18 00:55
ЭНЭ БАС ХААНААС НЭГ ХУДАЛЧ ХҮҮХЭН ГАРААД ИРЭВЭЭ. ОДООХОН ҮНЭНД ГҮЙЦЭГДЭЖ ХОШНОГО ЧИНЬ УЛАЙНА ДАА.
103.26.193.xxx [103.26.194.xxx] 2014-01-17 22:48
HEDEN METR KHALIS SHIG ZAM HEDEN MODON AMBAARTAI L ULDEH BAIKH DAA
202.170.68.xxx [202.170.68.xxx] 2014-01-17 22:35
AAN TIIM GARCHIG NI SONIN BAINA. /Засгийн газар “Самурай” бондоос босгосон “50 сая” долларыг Япончуудад алджээ/ ENE IKH BONDOOS UU??? NIITLEGCH A.ENKHTUULAA YAG TOOTSSONUU ARD TUMEN UURUURSCHINE ASUULGAGIIG NEKHENSHUU!!!
202.170.68.xxx [202.170.68.xxx] 2014-01-17 22:28
UNEN UU BATALGAATAI BIZ ZETGUULCHEE???? SAIN SUDALSAN BIZDEE AAN. ARD OLON TUMNIIGIIG BUKHIMDALD ORUULAKH ZUIL BICHEEGUI BIZ, CETGUULCH TA NART ITGEKHED BEREKH BOLOOD BAINA SHUU??? YAG UU???
202.131.242.xxx [202.131.242.xxx] 2014-01-17 20:54
Heleh ug alga daa.odoo ard tumen ene zasgiig buulgawal taarna.uur arg a alga
182.160.45.xxx [182.160.45.xxx] 2014-01-17 20:49
МОНГОЛЫГ ТӨЛЖ БАРШГҮЙ ИХ ӨРӨНД УНАГАХ ЮМСАН.
182.160.45.xxx [182.160.45.xxx] 2014-01-17 20:29
юу гэж ийм хүн үнэмшмээргүй худлаа бичдэг юм дээ гутаана гэхэд арай дэндүүлсэн байна ш дээ тэр аль нам ямар хамаатай юм вэ байхгүй мөнгийг зээлээд л бүтээн байгуулна биз дээ ямар байхад хийх гэж нэмсээр байгаад зогсоосон биш дандаа өөрсдийнхөө хийдэг аргаараа туудаг гэж боддог юм уу хийх нь тодорхой хийлгүүлэх нь тодордог болсон ш дээ хэрэв ийм мөнгө аваад урьдынх шиг харагдахгүй хуваадаг байсан бол аюултай байх одоо тодорхой төсөвөөр цаг хугацаандаа хийх шилэн тендер ядахдаа хэн хэдийг авсан харагдана биз дээ
103.11.192.xxx [103.11.192.xxx] 2014-01-17 20:24
unen bol ene zasag ogtsroh heregtei. Hudlaa bailgui dee, AN-d geree hiichih hun bgaa bailgui dee
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2014-01-17 19:44
Ийм л тэнэг юм хийж байгаа юм даа. Энэ АН ынхан.
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-01-17 19:36
bolovsrolgui setguulch nariig ediin zasgiin sedveer bichihiig n horigloh heregtei
103.26.193.xxx [103.26.194.xxx] 2014-01-17 18:23
unen bol heleh ug ch oldohgui ni ...
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-01-17 18:07
Доллар гээд байх юм. Чухам ямар долларыг хэлээд байгаа юм. Хэрэв АНУ-ын долларыг хэлж байгаа юм болж "ам.доллар" гэж бичмээр санагдах юм. Анхааралтай авна уу?
202.70.44.xxx [202.70.44.xxx] 2014-01-17 17:56
нэг л их харсан хүлээсэн хүмүүс байх юм сэтгүүлч нар.эхэлсэн юм аа сайн судлаад дуусгах,шалгасан мэдээллээ олон нийтэд түгээх хэрэгтэй баймаар.шалгаж дуусаагүй байж худлаа баахан юм бичих юм даа хөөрхий
202.170.67.xxx [202.170.67.xxx] 2014-01-17 17:44
bondnooso arduuda xuvi xvrtee zasgiinxan xuvaagaad iddeg bizde
202.170.68.xxx [202.170.68.xxx] 2014-01-17 17:33
DELKHIIN UUL UURXAIG 2009 ON XURTEL XOSHGORUULSAN MONGOLCHUUD /2009 ONI URT NERTEI XUULIAS DUND N ERUNXIILUGCHIIN ORUULJ BISAN AM N XUULI ADAGT N 2012 ONI SONGUULIIN UMNUX STRATEGIIN XUULI XURTEL / G DELXII ODOO XARIU BARIN XOSHGORUULJ BNA.MONGOLCHUUDIIN ALDAJ BAIGAA 1 SAR GEDEG DELKHIIG DAXIN ORUULJ IREXED 1 JILTEI TENTSENE.ALTNII TUXAI XUULI BATALJ CHADAXGUI UM BOL YAX GEJ ORUULJ IREV.BATALJ CHADAXGUI BOL BAS L BALAG TARINA.DELXII XARJ L BAIGAA.ZEVUU N XUREED SUUJ L BAIGAA.UURSDUU CH BAYAJDAGGUI URUULIIG CH BAAYAJUULDAGGUI SONI ARD TUMEN SHUU.76 G BURUUTGAX XEREGGUI.YAMAR ARD TUMEN BNA.TIIM L TUR BNA.MNG SULD URSHUU
49.0.132.xxx [49.0.132.xxx] 2014-01-17 17:17
ENE butelgui khudla yrikhaas oor zuil khiikhgui Altankhuyg gej nokhor odoo ajlaa ogooch ee.ard tumni amidral doroitoj baikhad ichikh nuurgui khudal ch nokhor ooroo ajlaa ogokh kheregtei.toriin tolgoid baikh chadwatgui nokhor.
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-01-17 16:33
1 сарын 18-ны Бямба гаригт 13 цагаас Зүрх судас болон түүнтэй холбоотой эмгэгүүдийн талаар эрүүл мэндийн лекц үнэ төлбөргүй явагдана. Хэрэв та дараах эмгэгүүдтэй бол тус лекцэнд заавал суугаарай. Тархины судасны хатуурал нарийсал, шигдээс, ишеми, тархины судасны хатуурал нарийсал, толгой өвдөх нойргүйдэх, цус харвалтын дараах, даралт ихсэх болон хуян хуян хөөрөх, мөн бусад эрхтэнийг тэжээх судасны нарийсал зэрэг болно. Лекцийг АУ-ы доктор удирдан явуулна. Лекц болон хувьчилсан зөвлөгөө үнэ төлбөргүй. Лекцэнд суух хүмүүсийг бүртгэж байна. Утас: 96665038

Бидэнтэй нэгдээрэй