Шууд Chart

Улс орнуудад өнгөний билэгдэл юуг илэрхийлдэг вэ?

2022-09-13 10:53:04

• Дайсандаа бууж өгөхдөө цагаан туг мандуулдгийг бид сайн мэднэ. Тэгвэл Япон, Энэтхэг, Хятадад энэ өнгө гашуудлыг илэрхийлдэг. Мөн цагаан өнгө Энэтхэгт өвчин зовлонг илтгэдэг аж. Харин улаан өнгө хайр дурлал, амьдралын бэлэг тэмдэг гэнэ. Энэ үүднээс эмнэлгийн цагаан дээрх улаан крест бүхий тэмдэг бий болсон гэдэг.

• Японд улаан өнгө аюул дагуулна. Тиймээс ч тэндхийн хүүхэлдэйн киноны баатрууд муу зүйл хийх болохоороо маш ихээр улайдаг аж.

• Шар өнгө Хятадад баяжихыг илэрхийлэх бол Энэтхэгт амжилт авчирдаг хэмээн шүтэцгээдэг.

• Америкчууд аюулгүй байдлаа ногоон өнгөөр илтгэдэг байхад Францад энэ өнгөөр гэмт хэрэгтнийг тодорхойлдог байна.

• Европчууд хар өнгийг муу ёрын дуудлага, үхэл дагуулагч өнгө хэмээн цээрлэдэг. Тэгвэл Дорно зүгийн орнуудад хар өнгө бол хайр дурлал, аз жаргалтай хурим, гэр бүлийн аз жаргалын илэрхийлэл хэмээн үздэг.

• Цэнхэр өнгө Америкт эр зоригийг магтан сайшааж байдаг бол Японд худал хуурмаг бүхнийг энэ өнгөөр илэрхийлдэг. Америкийн төрийн далбаанд цэнхэр өнгө орсон байдаг нь үүнтэй холбоотой аж.

Нийтэлсэн: Р.Слава

Улс орнуудад өнгөний билэгдэл юуг илэрхийлдэг вэ?  
Үзсэн: 1221 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй