Шууд Chart

Монголын эмэгтэй баг хагас шигшээд Польштой өрсөлдөнө

2025-06-29 11:08:28

Улаанбаатар хотод болж байгаа 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-ий хасагдах шатны тоглолтууд болж байна. Эмэгтэйчүүдийн шөвгийн наймд учраа таарсан Монгол, АНУ-ын багийн тоглолт 18:15-аар ялалтаар өндөрлөсөн. Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа медалийн төлөө өрсөлдөхөөр болсон.

Эмэгтэйчүүдийн ангилалд хагас шигшээд Монголын багтай Польш улсын баг өрсөлдөнө. Хагас шигшээ шатны нөгөө талд Нидерланд, Канадын баг өрсөлдөнө. Энэ шатанд хожсон хоёр баг нь аваргын төлөө өрсөлдөх бол хожигдсон хүрэл медалийн төлөө хүч үзнэ. Эмэгтэйчүүдийн хагас шигшээ тоглолт өнөөдөр 17:00 цагаас эхлэх бөгөөд Монголын баг хоёр дахь тоглолтод буюу 17:25 цагаас гарах хуваарьтай.


Монголын эмэгтэй баг хагас шигшээд Польштой өрсөлдөнө  
Үзсэн: 152 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй