
Дархан -Уул аймгийн засаг даргын санаачлан хэрэгжүүлж буй “Боловсрол 2032” хөтөлбөрийн хүрээнд 2021 оноос хойш тус арга хэмжээг зохион байгуулж байгаа юм байна. 2024-2025 оны хичээлийн жилд Элсэлтийн шалгалт болон олон улсын SAT, IELTS шалгалтын оноог дүйцүүлэн 800 оноо авсан мөн 2 буюу түүнээс дээш хичээлд 700-аас дээш оноотой шалгагдсан 60 сурагч, сурагчдаа амжилттай бэлтгэсэн 18 багшид нийт 162 сая төгрөгийн урамшуулал, тэтгэлэг олголоо.
Эдгээр сурагчдын дотор 48 улирал дараалан А үнэлгээтэй суралцсан 16 сурагч, Улсын төрөлжсөн олимпиадын медальт байрт шалгарсан 4 сурагч байна. Энэ жилийн ЭШ-д Дархан-Уул аймагт 4076 шалгуулагч 10 судлагдахуунаар мэдлэг оюунаа сорин өрсөлдсөн.
Элсэлтийн шалгалтад нийгэм судлал судлагдахуунаар гурав, математикийн судлагдахуунаар нэг сурагч, нийт дөрвөн сурагч 800 оноо авсан байна. Харин олон улсын SAT буюу математикийн судлагдахуунаар дүйцүүлэн 800 оноо авсан 38, олон улсын IELTS буюу англи хэлний судлагдахуунаар шалгалтын үнэлгээг дүйцүүлэн 800 оноо авсан 17 сурагч байна.
Эдгээрээс SAT, IELTS-ын 2 шалгалтад 800 оноо авсан 7 сурагч байна. Нийт 3 шалгалтад 800 оноо авсан 2 сурагчийг топ төгсөгчөөр шалгаруулан тус бүр 12 сая төгрөгөөр шагнан урамшууллаа.
Дархан-Уул аймгийн 60 сурагч, 18 багшид нийт 162 сая төгрөгийн урамшлуулал, тэтгэлэг олголоо | ||
Үзсэн: 141 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.