Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 8 хэм хүйтэн

2016-11-04 16:16:19

2016 оны 11 дүгээр сарын 04-ны 16 цагаас 22 цаг хүртэл: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи  баруун хойноос секундэд 7-12 метр. 17 цагт 3 хэм дулаан, 20 цагт  0 хэм орчим байна.

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Маргааш нутгийн баруун хагаст, 6-нд  ихэнх нутгаар ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч хүйтрэх тул зам даваанд хальтиргаа гулгаа үүсч болзошгүйг  анхааруулж байна.


2016 оны 11 дүгээр сарын 04-ний 20 цагаас 11 дүгээр сарын 05-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар 3-8 хэм хүйтэн, бусад нутгаар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө сэрүүсч  Хангайн уулархаг нутгаар болон Увс нуурын хотгороор 0-5 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 3-8 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.

 ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулсаар, өдөртөө ихэнх нутгаар цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын саваар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө бүх нутгаар 8-13 хэм, өдөртөө нутгийн хойд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна.


2016 оны 11 дүгээр сарын 06-наас 11 дүгээр сарын 10-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

6-нд нутгийн зүүн хагаст, 7-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгаар, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орно. Салхи 6-нд ихэнх нутгаар, 8-нд Алтайн уулсаар, 9-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө голын саваар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна. 7, 8-нд өдөртөө бага зэрэг дулаарна.


Улаанбаатарт шөнөдөө 8 хэм хүйтэн  
Үзсэн: 903 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй