Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн

2016-11-12 07:28:49

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн баруун хагаст, 13-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар хүчтэй салхитай байхыг анхааруулж байна.

2016 оны 11 дүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Нутгийн баруун хэсэгт үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутгаар, төвийн аймгуудын баруун хэсгээр цас орж цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсэгт баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс  секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ.  Хангай, Хөвөсгөл Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүсийн өмнөд хэсгээр 4-9 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 5-7 хэм хүйтэн байна.


2016 оны 11 дүгээр сарын 13-наас 11 дүгээр сарын 17-ныг хүртэл
цаг агаарын урьдчилсан төлөв

13-нд ихэнх нутгаар, 14-нд зүүн аймгуудын нутгаар, 15,16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 13-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, 14-нд Алтайн уулсаар,15, 16-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч цасан  болон шороон шуурга шуурна. 13-нд ихэнх нутгаар хүйтэн байх боловч бусад хугацаанд Дархадын хотгороор шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм, Увс нуур болон Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө  3-8 хэм хүйтэн байна.


Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн  
Үзсэн: 781 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй