
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурч, салхи Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн, Дундговийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байх тул зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.
2016 оны 11 дүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Баруун аймгуудын зүүн хэсгээр, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, говийн аймгуудын зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, говийн аймгуудын зарим газраар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгороор 20-25 хэм, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 12-17 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч, цасан шуурга шуурна. 10-12 хэм хүйтэн байна.
2016 оны 11 дүгээр сарын 14-нөөс 11 дүгээр сарын 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
14-нд зүүн аймгуудын нутгаар, 15,16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи 15-нд Алтайн уулсаар, 16-нд баруун аймгуудын нутгаар, 17-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. 14-нд нутгийн зүүн хагаст, 17-нд нутгийн баруун хэсгээр хүйтэрч бусад хугацаанд өдөртөө хүйтний эрч суларч Дархадын хотгороор шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм, Увс нуур болон Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуурна | ||
Үзсэн: 713 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.