Шууд Chart

Цасан шуурга шуурч, зам даваа хаагдаж, хальтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна

2016-11-13 20:01:13

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна:  Өнөө шөнө Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:  Өнөө шөнө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэх тул зам даваа хаагдаж, хальтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.


2016 оны 11 дүгээр сарын 13-ны 20 цагаас 11 дүгээр сарын 14-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, шөнөдөө Алтайн уулсаар, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 11-16 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 7-12 метр. Хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 19-24 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 7-12 с хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. Хүйтэрч Хэрлэн, Онон, Улз голын саваар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хүйтэрч шөнөдөө 23-25 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна, өдөртөө баруун өмнөөс секундэд 7-12 метр. Хүйтэрч Өмнөговийн нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 хэм, бусад хэсгээр 20-22 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.


2016 оны 11 дүгээр сарын 15-нөөс 11 дүгээр сарын 19-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

15-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас, 16-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн хойд хэсгээр, 17-18-нд зарим газраар цас орно. Салхи 15-нд Алтайн уулсаар, 16-нд баруун аймгуудын нутгаар, 17-нд ихэнх нутгаар, 18-нд говь, талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтний эрч суларч Дархадын хотгороор шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм, Увс нуур болон Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч чангарна.


Цасан шуурга шуурч, зам даваа хаагдаж, хальтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна  
Үзсэн: 994 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй