
2016 оны 11 дүгээр сарын 14-нөөс 11 дүгээр сарын 21-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
-7 хоногийн дунд үеэс цас орж, цасан шуурга шуурч хүйтэрнэ-
Баруун аймгуудын нутгаар: 15-16-нд нутгийн хойд хэсгээр, 17-18-нд зарим газраар, 19-нд ихэнх нутгаар цас орно. Салхи 14-15-нд Алтайн уулсаар, 16-19-нд нутгийн өмнөд хагаст зарим үед 18-20м/с хүрч цасан шуурга шуурна. 14-16нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна. Бусад хугацаанд хүйтэрч хугацааны сүүлчээр Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 хэм өдөртөө 2-7 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.
Төвийн аймгуудын нутгаар: 15-16-нд нутгийн хойд хэсгээр, 17-19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж цасан шуурга шуурна. Салхи 17-19-нд зарим газраар 12-14м/с, нутгийн өмнөд хэсгээр зарим үед 16-18м/с хүрч ширүүснэ. Агаарын температур 14-16-нд хүйтний эрч суларна. 17-ноос хүйтэрч хугацааны сүүлчээр Дархадын хотгороор шөнөдөө 34-39 хэм өдөртөө 17-22 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм өдөртөө 15-20 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.
Зүүн аймгуудын нутгаар: 15,17-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас, 18-20нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи 17-19нд зарим газраар 12-14м/с, нутгийн өмнөд хэсгээр түр зуур 16-18м\с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 15-17-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна. Цаашдаа хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 27-32 хэм өдөртөө 15-20 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.
Говийн аймгуудын нутгаар: 18-19нд зарим газраар, 20-нд нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи 16-17-нд Арц Богдын хоолойгоор, 18-19-нд зарим газраар үе үе 18-20м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 14-17нд хүйтний эрч суларч шөнөдөө 6-11 хэм өдөртөө 6-11 хэм дулаан байх ч цаашдаа хүйтэрч 19-20-нд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 20-25 хэм өдөртөө 9-14 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.
Долоо хоногийн дунд үеэс цас орж, цасан шуурга шуурна | ||
Үзсэн: 703 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.