
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Завханы зүүн, Архангай, Булган,Төв, Хэнтийн өмнөд,Өвөрхангай, Дундговийн хойд хэсгээр, маргааш өдөр Архангайн зүүн, Булган, Сүхбаатарын өмнөд, Өвөрхангай, Дундговийн хойд хэсэг, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурна.
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарч тул зам даваа хаагдаж, хальтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхааруулж байна.
2016 оны 11-р сарын 17-ны 18 цагас 22 цаг хүртэл: Үүлэрхэг. Цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 17 цагт 8 хэм, 20 цагт 10 хэм хүйтэн байна.
2016 оны 11 дүгээр сарын 17-ны 20 цагаас 11 дүгээр сарын 18-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 хэм, Алтайн өвөр говиор 4-9 хэм, бусад нутгаар 14-19 хэм, өдөртөө хүйтэрч Увс нуурын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 хэм, Алтайн өвөр говиор 0-5 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгороор 30-35 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 хэм, бусад нутгаар 13-18 хэм, өдөртөө хүйтэрч Дархадын хотгороор 23-28 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, голын хөндийгөөр 16-21 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи зүүн хойноос секундэд 9-14 метр, цасан шуурга шуурна. Шөнөдөө 22-24 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс зарим газраар шөнөдөө секундэд 12-14 метр, өдөртөө секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө хүйтэрч 4-9 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 15-17 хэм, өдөртөө хүйтэрч 13-15 хэм хүйтэн байна.
2016 оны 11 дүгээр сарын 19-нөөс 11 дүгээр сарын 23-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
19, 20-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19, 20-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч эрс чангарч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 27-32 хэм, Увс нуурын хотгор болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 16-21 хэм хүйтэн байна.
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна | ||
Үзсэн: 692 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.