Шууд Chart

Ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарахыг онцгойлон анхааруулж байна

2016-11-18 16:52:52

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 19-22-нд ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарахыг онцгойлон анхааруулж байна.

2016 оны 11-р сарын 18-ны 18 цагас 22 цаг хүртэл: Үүлэрхэг. Цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 17 цагт  15 хэм, 20 цагт 18 хэм хүйтэн байна.


2016 оны 11 дүгээр сарын 18-ны 20 цагаас 11 дүгээр сарын 19-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орж, явган  шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 21-26 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор  шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 25-30 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар  шөнөдөө  21-26 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 8-13 метр, цасан шуурга шуурна. Шөнөдөө 19-21хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна.  Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд    7-12 метр. Хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 11-16 хэм бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө  5-10 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, цас орно, Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч шөнөдөө 21-23 хэм , өдөртөө 19-21 хэм хүйтэн байна.


2016 оны 11 дүгээр сарын 20-нөөс 11 дүгээр сарын 24-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

20-21-нд нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно. Салхи  20-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ихэнх нутгаар явган шуурга шуурна. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 хэм , өдөртөө 27-32 хэм , Увс нуурын хотгор болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм , өдөртөө 20-25 хэм , говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм , өдөртөө 8-13 хэм , бусад нутгаар шөнөдөө 26-31 хэм , өдөртөө 16-21 хэм хүйтэн байна.Хугацааны эцсээр өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.


Ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарахыг онцгойлон анхааруулж байна  
Үзсэн: 947 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй