
2016 оны 11 дүгээр 17-ны өдөр Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Хэнтийн зарим газраар, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Төв аймгийн нутгаар 0.0-6.0 мм цас орсон байна. Үүнээс хамгийн их нь Завханы Улиастайд 4 мм, Алдархаанд 3 мм, Архангайн Жаргалант, Цахирт 6 мм байна.
Өнгөрсөн шөнө буюу 11 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Завхан, Архангай, Төв, Хэнтийн нутгаар, Хөвсгөл, Баянхонгорын өмнөд, Сүхбаатарын хойд хэсгээр 0.0-8.0мм орсноос хамгийн их цас нь Төв аймгийн Зуун модод 4 мм, Улаанбаатар хот орчмоор 8 мм цас орсон байна.
Үүний улмаас цасны зузаан 0-14 см-ээр нэмэгдэж станц харуулын цасны зузааны ажиглалтын мэдээгээр Увсын Түргэн 40 см, Малчин 38 см, Хяргас 37 см, Ховдын Байтаг 39 см, Үенч 29 см, Хөвсгөлийн Рэнчинлхүмбэ 29 см, Улаанбаатар хот орчмоор 9-21 см цасан бүрхүүлтэй болсон байна. Түүнчлэн Завханы өмнөд, Төв аймгийн нутаг, Хэнтийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурчээ.
Цас орж, цасан шуурга шуурч байна | ||
Үзсэн: 1003 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.