
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
\ 7 хоногийн дунд үеэс хүйтний эрч суларна\
Баруун аймгуудын нутгаар: 24-нд зарим газраар цас орно. Салхи 24-25-нд Алтайн уулсаар 12-14 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Хугацааны эхээр хүйтний эрч хэвээр байх ч цаашдаа суларч Увс нуур, Идэр, Тэсийн хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 хэм хүйтэн өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.
Төвийн аймгуудын нутгаар: 22-нд нутгийн хойд хэсгээр,25-нд зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс 5-10м/с. Хугацааны эхээр хүйтний эрч өөрчлөгдөхгүй. Цаашдаа хүйтний эрч суларч Дархадын хотгороор шөнөдөө 28-33 хэм өдөртөө 14-19 хэм, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм өдөртөө 11-16 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.
Зүүн аймгуудын нутгаар: 22,25-нд зарим газраар бага зэргийн цас орж, салхи хойноос 12-14м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. 21-22-нд Хэрлэн, Онон, Улзын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм өдөртөө 17-22 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм өдөртөө 13-18 хэм хүйтэн байна. Цаашдаа хүйтний эрч суларч голуудын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.
Говийн аймгуудын нутгаар: Цас орохгүй. Салхи 25-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 21-22-нд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 21-26 хэм өдөртөө 10-15 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм өдөртөө 7-12 хэм хүйтэн байна. Цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларч шөнөдөө 13-18 хэм өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.
Долоо хоногийн дунд үеэс хүйтний эрч суларна | ||
Үзсэн: 584 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.