Шууд Chart

Зүүн зүгийн нутгаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна

2016-11-26 07:35:10

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн зүгийн нутгаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

2016 оны 11 дүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Говийн бүсийн нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Байтаг богд орчмоор 18-23 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар   3-8 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 11-13 хэм хүйтэн байна.


2016 оны 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 01-нийг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан төлөв

28-нд нутгийн баруун өмнөд, 29-нд нутгийн зүүн өмнөд  хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи 29-30-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 17-22 хэм, Увс нуурын хотгор болон Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.


Зүүн зүгийн нутгаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна  
Үзсэн: 655 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй