
2016 оны 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 5-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
/Энэ 7 хоногт хүйтний эрч суларна/
Баруун аймгуудын нутгаар: Арваннэгдүгээр сарын 28, арванхоёрдугаар сарын 4-нд нутгийн өмнөд хэсгээр, 3-нд зарим газраар цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 3-4-нд Алтайн уулсаар 14-16м/с хүрч ширүүснэ. Идэр, Тэсийн хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 хэм хүйтэн өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм өдөртөө 5-10 хэм хүйтэн байна. 3-4-нд хүйтний эрч бага зэрэг чангарна.
Төвийн аймгуудын нутгаар: Арваннэгдүгээр сарын 28-нд шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, 29-нд нутгийн хойд хэсгээр, арванхоёрдугаар сарын 3-нд зарим газраар, 4-нд нутгийн өмнөд хэсгээр цас орно. 3-4-нд салхи зарим газраар 12-14м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 23-28 хэм өдөртөө 11-16 хэм, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм өдөртөө 7-12 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм өдөртөө 1-6 хэм хүйтэн байна. 4-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.
Зүүн аймгуудын нутгаар: Арваннэгдүгээр сарын 29-нд нутгийн өмнөд хэсгээр, 30, арванхоёрдугаар сарын 4-нд зарим газраар бага зэргийн цас орно. 30,4-нд салхи зарим газраар 12-14м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм өдөртөө 9-14 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм өдөртөө 4-9 хэм хүйтэн байна. 30,4-нд хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 25-30 хэм өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм өдөртөө 9-14 хэм хүйтэн байна. 4-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.
Говийн аймгуудын нутгаар: Арваннэгдүгээр сарын 29, арванхоёрдугаар сарын 4-нд зарим газраар цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 3-нд Арц богдын өврөөр, 4-нд зарим газраар 14-16м/с хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 14-19 хэм өдөртөө 0-5 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн өдөртөө 0-5 хэм дулаан байна. 4-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.
Энэ 7 хоногт хүйтний эрч суларна | ||
Үзсэн: 546 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.