Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн

2016-11-29 15:46:54

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: 30-ны өдөр нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрнэ.


2016 оны 11 дүгээр сарын 29-ний 20 цагаас 11 дүгээр сарын 30-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Байтаг богд орчмоор шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 10-15 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос  секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 18-23 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:  Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд, өдөртөө зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 17-22 хэм, бусад нутгаар 13-18 хэм, өдөртөө хүйтэрч бүх нутгаар 10-15 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 20-22 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 0-5  хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 22-24 хэм, бусад хэсгээр 16-18 хэм, өдөртөө хүйтэрч 11-13 хэм хүйтэн байна.


2016 оны 12 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 3-нд ихэнх нутгаар,4-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэсийн голын хөндий, Байтаг богд орчмоор шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 13-18 хэм, Увс нуурын хотгор болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна. 4-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.


Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн  
Үзсэн: 714 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй