
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
2016 оны 12 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зүүн аймгуудын зарим газраар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Байтаг богд орчмоор 11-16 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 5-7 хэм хүйтэн байна.
2016 оны 12 дугаар сарын 2-ноос 12 дугаар сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
3,5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,4-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 3-нд зарим газраар, 4-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр, 5-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэсийн голын хөндий, Байтаг богд орчмоор шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм, Увс нуурын хотгор болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна. 4-нд ихэнх нутгаар хүйтэн байна.
Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн | ||
Үзсэн: 455 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.