Шууд Chart

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

2016-12-02 06:40:33

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: 02-ны өдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2016 оны 12 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор,  Идэр, Тэс голын хөндий, Байтаг богд орчмоор 11-16 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 4-6 хэм хүйтэн байна.


2016 оны 12 дугаар сарын 03-наас 12 дугаар сарын 07-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 5-нд баруун аймгуудын хойд хэсэг болон нутгийн зүүн өмнөд хэсгээр цас, 6-нд зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 3-нд зарим газраар, 4, 6-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр, 5-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэсийн голын хөндий, Байтаг Богд орчмоор шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм, Увс нуурын хотгор болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна. 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хагаст хүйтэрнэ.


Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна  
Үзсэн: 724 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй