Шинэ он гарахад сар хүрэхгүй хугацаа үлджээ. Бид өнөөдрийн гадаад мэдээгээ зул сартай холбоотой сонирхолтой мэдээллээр бэлтгэлээ. СNN агентлагаас энэ жилийн зул сарын баярын хамгийн гоё, технологийн дэвшлийг агуулсан Лего дрон, дуу хоолойгоороо удирддаг барби хүүхэлдэйн байшин, янз бүрийн сэтгэлийн илэрхийлэл үзүүлэх чадвартай робот, охидын нөхөрлөлийн нууцаа хадгалах цаг гээд 14 төрлийн тоглоомыг нэрлэж байна. Үүнээс бид та бүхэнд онцлон 3 тоглоомыг танилцуулъя.
1. Өндөгнөөсөө өөрөө хагарч гарч ирдэг интеракив гэрийн тэжээвэр амьтад жагсаалтын тэргүүнд бичигдэж байна. Зурагт харуулж байгаачлан зөвхөн ангаахай биш, өөр олон төрлийн амьтад байна. Энэхүү ангаахай тоглож эхэлсэнээс хойш 30 минутын дараа өндөгнөөсөө хагарч гарч ирнэ. Үнийн хувьд 60 америк доллар.
2. Барби хүүхэлдэйд зориулсан өндөр технологийн мөрөөдлийн байшин. Уг байшин нь wireless бүхий интернеттэй, өөрийн дуу хоолойгоор ямар нэг тушаал өгч болно. Жишээ нь хаалга онгой, зуухыг асаа, гэх мэт 100 гаруй үйлдлийг аман байдлаар хэлэх боломжтой. Үнийн хувьд 300 америк доллар.
3. 2,5 инч буюу ойролцоогоор 2см-ийн өндөртэй, козмо хэмээх нэртэй. сэтгэл хөдлөлөө илэрхийлэх чадвартай робот. Козмогийн нүд рүү харахад, робот сэтгэл хөдлөлөө илэрхийлж эхэлнэ. Уурлах, гунигтай болох, баярлах, дургүйцэх зэрэг сэтгэл хөдлөлийг илэрхийлэх чадвартай уг робот 180 долларын үнэтэй зах зээл дээр борлуулагдаж байна.
CNN энэ жилийн зул сарын баярын хамгийн сонирхолтой тоглоомуудыг нэрлэж байна | ||
Үзсэн: 1224 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.