Шууд Chart

АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ

2026-07-03 10:18:51

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжилж, АНУ-ын иргэдэд эрх мэдлээ хэрэгжүүлэх аливаа оролдлогыг тус улсын бүрэн эрхт байдалд халдсан үйлдэл гэж үзнэ гэдгээ мэдэгдлээ.

АНУ-ын Ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгч Тодд Бланш Олон улсын эрүүгийн шүүхийн ерөнхийлөгч Томоко Аканэд илгээсэн захидалдаа АНУ Ромын дүрэмд нэгдээгүй тул тус шүүхийн харьяалалд хамаарахгүй гэсэн байр сууриа дахин илэрхийлсэн байна.

Трампын засаг захиргаа өмнө нь Олон улсын эрүүгийн шүүх болон түүний прокуроруудын эсрэг хориг арга хэмжээ авч байсан. Тус шүүх Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Батлан хамгаалахын сайд асан Йоав Галлант нарт Газын дайны үеийн дайны гэмт хэрэгтэй холбоотой баривчлах захирамж гаргасны дараа АНУ-ын зүгээс шахалт нэмэгдсэн юм.

Тодд Бланш захидалдаа Олон улсын эрүүгийн шүүхийг мөрдөн шалгах ажиллагаагаа улс төрийн дарамт, байгууллагын ашиг сонирхолд тулгуурлан явуулж байна гэж буруутгажээ. Харин тус шүүх уг захидалд одоогоор хариу өгөөгүй байна.


АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ  
Үзсэн: 86 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй