Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн

2016-12-03 07:55:58

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 3, 4-нд  ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхаруулж байна.

2016 оны 12 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Говь, талын нутгаар үүлшинэ, бусад нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 хэм, Увс нуур, Байтаг богд орчим болон Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. 9-11 хэм хүйтэн байна.


2016 оны 12 дугаар сарын 04-нөөс 12 дугаар сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

4-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 5, 7-нд баруун  болон төвийн аймгуудын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 4, 6-нд говь талын нутгаар, 5,7-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 4-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Идэр, Тэсийн голын хөндий, Байтаг Богд орчмоор шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 20-25 хэм, Увс нуурын хотгор болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч бага зэрэг суларна.


Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн  
Үзсэн: 641 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй