Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн

2016-12-05 10:41:30

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: 5-нд буюу өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн, салхи шуургатай байна.


2016 оны 12 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон говийн аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.  Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи төв, баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 19-24 хэм, Увс нуурын хотгор, Байтаг богд орчим, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 12-17 хэм, Эхийн голын Баянбүрд орчим, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 10-12 хэм хүйтэн байна.


2016 оны 12 дугаар сарын 06-наас 12 дугаар сарын 10-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

6-нд төвийн аймгуудын зарим газраар, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 8-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи 6-8-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэсийн голын хөндий, Байтаг Богд орчмоор шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 18-23 хэм, Увс нуурын хотгор болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.


Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн  
Үзсэн: 651 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй