Шууд Chart

Долоо хоногийн дунд үе болон сүүлчээр цас орж шуурна

2016-12-05 12:37:28

2016 оны 12 дугаар сарын 5-наас 12 дугаар сарын 12-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

Баруун аймгуудын нутгаар: 5-6, 10-нд зарим газраар цас орж явган шуурга шуурна. салхи Алтайн уулсаар 14-16м/с хүрч ширүүснэ. Идэр, Тэсийн хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 хэм хүйтэн өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.


Төвийн аймгуудын нутгаар: 5-6, 10-нд нутгийн баруун хэсгээр, 7, 11-нд зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 5, 7, 10-11-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 5,10-нд ихэнх нутгаар хүйтэн суларна. Бусад хугацаанд Дархадын хотгороор шөнөдөө 26-31 хэм өдөртөө 15-20 хэм, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм өдөртөө 11-16 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм өдөртөө 5-10 хэм хүйтэн байна. 8-нд нутгийн зүүн хагаст бага зэрг хүйтэрнэ.


Зүүн аймгуудын нутгаар: 6-7-нд нутгийн хойд хэсгээр, 8-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. 11-нд зарим газраар цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зарим газраар 5-8-нд 9-14м/с, 11-нд 15-17 хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм өдөртөө 9-14 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм өдөртөө 4-9 хэм хүйтэн байна. 8, 11-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ. 


Говийн аймгуудын нутгаар: 7-нд шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Салхи 5-7, 10-11нд зарим газраар 12-14м/с, Арц богдын өврөөр түр зуур 16-18м/с хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 16-21 хэм өдөртөө 3-8 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм хүйтэн өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна. 8-9нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрнэ.


Долоо хоногийн дунд үе болон сүүлчээр цас орж шуурна  
Үзсэн: 791 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй