Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан

2016-12-05 16:34:33

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 8-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна.

2016 оны 12 дугаар сарын 05-ны 16 цагаас 22 цаг хүртэл:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 17 цагт 16 хэм, 20 цагт 18 хэм хүйтэн байна.


2016 оны 12 дугаар сарын 05-ны 20 цагаас 12 дугаар сарын 06-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос  секундэд 7-12 метр,  Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 12-17 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр   цас орно. Салхи зүүн  өмнөөс хойш эргэж  секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр  шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 16-21 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс  секундэд 6-11 метр явган шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 25-27 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр.  Өмнөговийн нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 хэм, бусад хэсгээр 19-21 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.


2016 оны 12 дугаар сарын 07-ноос 12 дугаар сарын 11-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

7-нд баруун, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 8-нд нутгийн зүүн хагаст, 10-нд баруун аймгуудын хойд хэсгээр  цас орж, цасан шуурга шуурна. Салхи 7-8-нд говь тал, хээрийн нутгаар, 10-нд Алтайн салбар уулс, Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм, Увс нуурын хотгор болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.10-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.


Улаанбаатарт шөнөдөө 21 хэм дулаан  
Үзсэн: 871 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй