
"Өглөөний мэнд" хүүхдийн нэвтрүүлэг. "Хүүхдийн эргэн тойронд" мэдээ, мэдээлэл хүргэнэ.
-"Өсвөрийн цом-2016" хөл бөмбөгийн лигийн тэмцээн эхэллээ.
-Чингэлтэй дүүргийн "Хүүхдийн номын өргөө" нэг жилийн ойдоо зориулсан уралдаанаа дүгнэлээ.
-"Шүхэрч Буньяаг хэн сайн мэдэх вэ" зохион бичлэгийн уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн Нийслэлийн тавдугаар сургуулийн сурагч н.Сувд-Эрдэнэтэй уулзлаа.
-Хүүхэд ажиллуулахыг хориглсон ажлын байрны жагсаалтыг танилцууллаа.
"Кино ертөнц”- өсвөр насныхан ямар кинонд илүү дурладаг вэ. 2016 онд нээлтээ хийсэн, өсвөр насныхныг байлдан дагуулсан телевизийн олон ангит цуврал кинонуудын талаарх сонирхолтой мэдээллээс хүргэнэ.
”Өвлийн өдөр богинохон”-цаг төлөвлөх, амжиж хийхийн ач тусыг улирлын онцлогтой уялдуулан хүүхдүүдтэй ярилцана.
"Сурагчийн индэр”- гэр бүлийн дарамт хүчирхийлэлд амьдардаг анд нөхөддөө тусалж, бодит мэдээллийг хүүхдийн утсанд үнэн зөв өгч сурцгаая. Нэвтрүүлгийн зөвлөгөө: "Шалгалтаа хэрхэн амжилттай өгөх вэ”- шинжлэх ухаанаар шалгарсан үр дүнтэй аргаас хүргэнэ.
Хүүхэд ажиллуулахыг хориглсон ажлын байрны жагсаалтыг танилцууллаа | ||
Үзсэн: 702 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.