Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн

2016-12-09 15:59:14

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 11-нд төв болон говийн аймгуудын нутгаар цас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна.

2016 оны 12-р сарын 09-ны 16-22 цаг хүртэл: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 17 цагт 18 хэм, 20 цагт 20 хэм хүйтэн байна.


2016 оны 12 дугаар сарын 09-ны 20 цагаас 12 дугаар сарын 10-ны 20 цаг хүртэл
 цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 12-17 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эгь, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 27-32 хэм,  бусад нутгаар 22-27 хэм, өдөртөө бүх нутгаар 8-13 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 26-28 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 2-7  хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс өдөртөө  секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 хэм, бусад хэсгээр 22-24 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.


2016 оны 12 дугаар сарын 11-аас 12 дугаар сарын 15-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

11-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын зарим газраар, зүүн аймгуудын өмнөд хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, зүүн аймгуудын зарим газраар, 13-нд говийн аймгуудын өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 11,12-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 21-26 хэм, Увс нуурын хотгор болон  Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Эгь, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.


Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн  
Үзсэн: 640 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй