Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн

2016-12-10 07:20:49

2016 оны 12 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно.  Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи  зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулс болон Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 18-23 хэм, Увс нуур болон Идэр, Тэс голын хөндий,  Хүрэн бэлчир орчмоор 12-17 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Эгь, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 10-12 хэм хүйтэн байна.


2016 оны 12 дугаар сарын 11-аас 12 дугаар сарын 15-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

11-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын зарим газраар, зүүн аймгуудын өмнөд хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, зүүн аймгуудын зарим газраар, 13-нд говийн аймгуудын өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 11,12-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 21-26 хэм, Увс нуурын хотгор болон  Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Эгь, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.


Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн  
Үзсэн: 508 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй