
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төв болон говийн аймгуудын нутгаар цас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна.
2016 оны 12 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх, говь болон зүүн аймгуудын зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 21-26 хэм, Увс нуур болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 15-20 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Эгь, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 10-12 хэм хүйтэн байна.
2016 оны 12 дугаар сарын 12-аас 12 дугаар сарын 16-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
12-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын зарим газраар, 13-нд говийн аймгуудын өмнөд хэсгээр цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 12-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 21-26 хэм, Увс нуурын хотгор болон Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Эгь, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна. 14-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарна.
Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн | ||
Үзсэн: 953 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.