Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Энэ долоо хоногт хүйтний эрч эрс сулавтар байна

2016-12-13 11:00:00
Error loading player: No playable sources found

2016 оны 12 дугаар сарын 13-наас 12 дугаар сарын 19-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

Баруун аймгуудын нутгаар: 13-нд нутгийн хойд хэсгээр, 17, 18-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 17,18-нд Алтайн уулсаар 14-16м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд хүйтний эрч суларч Идэр, Тэсийн хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 хэм хүйтэн өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.


Төвийн аймгуудын нутгаар: 18-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн зүүн хэсгээр цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 19-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 13-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн хойд хэсгээр хүйтний эрч бага зэрэг чангарна. Бусад хугацаанд хүйтний эрч суларч Дархадын хотгороор шөнөдөө 27-32 хэм өдөртөө 15-20 хэм, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм өдөртөө 10-15 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.


Зүүн аймгуудын нутгаар: 18-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд зарим газраар цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 19-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 13-14, 19-нд хүйтний эрч бага зэрэг чангарна. Бусад хугацаанд хүйтний эрч суларч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм өдөртөө 7-12 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.   


Говийн аймгуудын нутгаар: 13-нд нутгийн зүүн хэсгээр, 19-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 19-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн зүүн хэсгээр хүйтний эрч бага зэрэг чангарна. 14-нөөс нутгийн баруун хэсгээр, цаашдаа нийт нутгаар хүйтний эрч суларч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 хэм өдөртөө 2-7 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна. 


Энэ долоо хоногт хүйтний эрч эрс сулавтар байна  
Үзсэн: 562 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй