
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларна.
2016 оны 12 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгороор 22-27 хэм, Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эгь, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 12-14 хэм хүйтэн байна.
2016 оны 12 дугаар сарын 15-наас 12 дугаар сарын 19-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
17-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, 18-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 17,18-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 20-25 хэм, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна.
Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн | ||
Үзсэн: 558 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.