Шууд Chart

М.Энхболд МАН-ын дарга боллоо

2013-10-30 06:07:05

МАН-ын XXVII Их Хурлаар намын шинэ даргыг сонгох асуудлаар санал хураалт явагдлаа.  Намын даргад нэр дэвшигч М.Энхболд гишүүдийн олонхийн саналыг авснаар МАН-ын шинэ даргаар сонгогдлоо. Санал хураалтад оролцсон 1078 төлөөлөгчөөс 988 нь УИХ-ын дэд дарга М.Энхболдод, “Шинэчилье” хорооны гишүүн Т.Аюурсайханд 83 гишүүн саналаа өгчээ. Ийнхүү намын даргыг сонгосноор МАН-ын 27-р их хурлын өнгөрсөн Мягмар гарагийн хуралдаан өндөрлөв.

Их хурал Лхагва гарагт үргэлжлэн хуралдаж, намын Бага хурал болон Хяналтын ерөнхий хорооны гишүүдийг шинэчлэн баталсан дүрмийн дагуу сонгох аж. Үүний дараагаар намын Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох асуудлыг ярилцах юм байна. Намын дүрмийн дагуу намын дарга нь Ерөнхий нарийн бичгийн даргыг санал болгоно. Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга хэн болох нь одоогоор таавар хэвээр үлдэж байна.

Миеэгомбын Энхболдын товч намтар:

Монгол Улсын Их Хурлын гишүүн
Төгссөн сургууль, мэргэжил:
1982 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
1987 онд Монгол Улсын Их Сургууль Эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.

Эрдмийн зэрэг, цол:
Эдийн засгийн ухааны магистр

Ажилласан байдал:
1987 - 1989 онд Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны харъяа Ахуйн үйлчилгээний удирдах газарт эдийн засагч
1989 - 1991 онд Нийтийн аж ахуйн үйлчилгээний яамны Төлөвлөлт аж ахуйн механизмын хэлтэст мэргэжилтэн
1991 - 1992 онд Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захирагааны Ахуйн үйлчилгээний хэлтсийн дарга
1992 - 1996 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч
1996 - 1998 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга
1997 - 2005 онд Нийслэлийн Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны дарга
1999 - 2005 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
2005 - 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2005 - 2007 онд Монгол Ардын Хувьсгалт Намын дарга
2006 - 2007 онд Монгол Улсын Ерөнхий сайд
2007 - 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Шагнал:
1999 онд Алтангадас одон
2005 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон
2005 онд Монгол Улсын Нийслэлийн хүндэт иргэн
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль

Гадаад хэл: орос
Цахим шуудан
enkhboldm@parliament.mn

Цахим хуудас
http://enkhboldm.parliament.mn

Нийтэлсэн: М.Тодбэх

М.Энхболд МАН-ын дарга боллоо  
Үзсэн: 3078 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.26.xxx [202.179.26.xxx] 2013-10-30 11:02
iim ymiig songoj bdag yana da ene nam
37.197.112.xxx [37.197.112.xxx] 2013-10-30 10:00
eee hoorhii gomdmoor yumaa

Бидэнтэй нэгдээрэй