Шууд Chart

Сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх үзлэг зохион байгуулж байна

2026-07-31 13:03:50

Эрүүл мэндийн яам, Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн эрсдэл өндөртэй сумдын зорилтот бүлгийн иргэдэд “Хаалганаас хаалганд” хүрч үйлчлэх урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулж байна. 

Урьдчилан сэргийлэх үзлэг Говь-Алтай аймгийн Тонхил, Дарив, Хөхморьт, Баян-Уул суманд зохион байгуулагдлаа. 

Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбоо, Эрүүл мэндийн газрын хамтран ажиллах гэрээний дагуу Нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн эмч, рентген техникч нар сумдад хүрч үйлчлэн, зорилтот бүлгийн 531 хүнийг хамрууллаа гэж Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. 


Сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх үзлэг зохион байгуулж байна  
Үзсэн: 60 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй