Шууд Chart

Ногоон нуурын хамгаалалтыг сайжруулж, автомашины хөдөлгөөнийг хязгаарлалаа

2026-07-31 12:38:30

Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаа, Идэр сумын Засаг даргын Тамгын газар, "Хандгайн нүүр" ХХК болон орчны бүсийн иргэд хамтран уулзалт зохион байгуулж, байгаль хамгаалал, аялал жуулчлалын зохистой менежментийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр болсон байна.

Сүүлийн жилүүдэд Отгонтэнгэрийн байгалийн цогцолборт газар, "Тахилтын хүрхрээ", "Ногоон нуур"-г зорих дотоод, гадаадын жуулчдын тоо өсөн нэмэгдэж байна.

Иймээс төр, тусгай хамгаалалттай газрын захиргаа, хувийн хэвшил, орчны бүсийн иргэдийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, байгалийн унаган төрхийг хадгалах, аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Энэ хүрээнд долоодугаар сарын 29-нд орчны бүсийн иргэдийн санаачилгыг дэмжин "Хандгайн нүүр" ХХК-ийн санхүүжилтээр "Ногоон нуур"-ын эрэг орчимд 400 ширхэг төмөр бетон хамгаалалт суурилуулжээ.

Ингэснээр хөрсний доройтол, ургамлын бүрхэвчийн эвдрэл, байгалийн тогтцод үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж, тусгай хамгаалалттай газрын экологийн тэнцвэрийг хадгалахад бодит үр дүн үзүүлнэ гэж үзэж байна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. 


Ногоон нуурын хамгаалалтыг сайжруулж, автомашины хөдөлгөөнийг хязгаарлалаа  
Үзсэн: 66 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй