КОП17 хурлын зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо.
Өнөөдрийн хуралдаанд ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс гадна БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир, Дэд сайд Б.Мөнхтамир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр болон газар хэтсийн дарга нар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллав.
Хурал болоход 20 хоног үлдсэн. Бүтээн байгуулалтын талбайн барилгын ажлын гүйцэтгэл 95 орчим хувьтай байна. Одоо дотоод зохион байгуулалтын ажлыг нарийн төлөвлөх ёстой. Хурлын мэдээллийг олон нийтэд тогтмол хүргэх, хөтөлбөр, хуваарийг тодорхой болгох. Зөвхөн дарга нар нэвтэрдэг талбай бус, мэдээ мэдээлэл авахад иргэдийг хурлын талбайд нээлттэй нэвтрүүлэх ажлыг зохин байгуулахыг Ц.Сандаг-Очир сайд онцлов.
Хурлын өдрүүдэд бүтээн байгуулалтын талбайд нэг цагт дунджаар 1500 орчим хүн нэвтрэхээр тооцоолж байгаа. Ингэхдээ тогтсон нэвтрэх хэсгээр И-Монголиа бүртгэлээрээ нэвтрэх боломжийг бүрдүүлж байна.
Хөдөлгөөний ачааллыг тооцоолон зорчих чиглэл, тээврийн хэрэгслийн зогсоол, доод үйл ажиллагааны цагийн хуваарь, нийт 15 байгууламжид болох үйл ажиллагааны нарийвчилсан хөтөлбөр зэргийг нягтлан боловсруулах үүрэг чиглэл өглөө гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.

| КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй | ||
| Үзсэн: 63 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.