
Нийслэлийн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч, “Гудамж” төслийн Удирдах хорооны дарга Н.Гантөмөрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар “Сүхбаатарын одон”-гоор шагнасан юм.
Өчигдөр нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт мөнгөн аяга, цэцгийн баглаагаар бэлэг барьлаа.

Нийслэлийн Засаг дарга “Улаанбаатар хотыг хөгжүүлэх шинэчлэлийн багийн бүрэлдэхүүнд нийслэлийн Зам тээвэр, дэд бүтцийн асуудлыг хариуцан ажиллаж буй Засаг даргын орлогч Н.Гантөмөр нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд Улаанбаатар хотын түүхэнд байгаагүй авто зам, дэд бүтцийн шинэчлэлийн ажлыг эхлүүлэн амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд Эдийн засгийн хөгжлийн яамны “Гудамж” төслийн Удирдах хорооны даргаар ажиллаж, Монголд анхны хурдны зам барих ажлыг эхлүүлсэн. Мөн нийслэлийн замын хөдөлгөөнийг аюулгүй, эмх цэгцтэй болгон өөрчлөх зорилтын хүрээнд хамгийн их түгжирдэг 18 уулзварын шинэчлэлт, Хүй долоон худагт байгуулагдаж буй “Монгол наадам” цогцолборын эхний ээлжийн ажлуудыг түргэн шуурхай зохион байгуулсан зэрэг нийслэлчүүдийн талархлыг хүлээсэн олон бүтээн байгуулалтын ажлыг хийж, хэрэгжүүлээд байна. Цаашдаа илүү их хичээж ажиллахыг хүсье” гэж онцлон хэллээ.
.jpg)
Н.Гантөмөр “Сүхбаатарын одон”-гоор энгэрээ мялаав | ||
Үзсэн: 1114 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.