Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн байна

2016-12-26 15:18:05

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: 27-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байна.

2016 оны 12 дугаар сарын 26-ны 16 цагаас 22 цаг хүртэл: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 17 цагт 21 хэм, 20 цагт 23 хэм хүйтэн байна.

Улаанбаатарт 15 цагт: 20 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 66 хувь, агаарын даралт 877 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2016 оны 12 дугаар сарын 26-ны 20 цагаас 12 дугаар сарын 27-ний 20 цаг хүртлэх
цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орж,  зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 20-25 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн  хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Дархадын хотгор, Ерөө голын сав газраар шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 24-29 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун  өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:  Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 29-31 хэм, өдөртөө 18-20 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс  баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 хэм, бусад хэсгээр 22-24 хэм, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна.


2016 оны 12 дугаар сарын 28-ноос 1 дүгаар сарын 1-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

29-нд баруун аймгуудын баруун хэсэг, 30-нд баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын хойд хэсэг, 31-нд зарим газраар цас орж, явган  шуурга шуурна. Салхи 28-нд нутгийн зүүн хэсгээр, 31-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд  12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 24-29 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна. Хугацааны дунд үеэс ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна


Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн байна  
Үзсэн: 838 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй