Шууд Chart

Ойрын 2 хоногт нутгийн зүүн хагаст хүйтэн байна

2016-12-27 11:34:01

2016 оны 12 дугаар сарын 26-наас 2017 оны 1 дүгээр сарын 2-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ


Баруун аймгуудын нутгаар

29-нд нутгийн хойд хэсгээр, 30, 1-нд зарим газраар, 31, 2-нд нутгийн зүүн хэсгээр цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 29, 30-нд Алтайн уулсаар, 1-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. Увс нуур, Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 22-27 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 хэм өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.


Төвийн аймгуудын нутгаар

27, 30-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас, 31-нд нутгийн баруун хагаст, 1-2-нд зарим газраар цас орж явган шуурга шуурна. Салхи 27, 30-31, 2-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 27-28-нд Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм өдөртөө 25-30 хэм, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм өдөртөө 20-25 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм өдөртөө 9-14 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч бага зэрэг суларна.


Зүүн аймгуудын нутгаар

27, 1-нд зарим газраар, 31-нд нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн баруун хэсгээр цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 27, 1-нд зарим газраар 14-16/с хүрч ширүүснэ. 26-28, 1-нд хүйтний эрч бага зэрэг чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм өдөртөө 14-19 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч бага зэрэг суларна  


Говийн аймгуудын нутгаар

31-нд нутгийн баруун хэсгээр, 1-нд нутгийн хойд хэсгээр цас орж явган шуурга шуурна. Салхи 27, 31, 1-нд зарим газраар 14-16м/с хүрч ширүүснэ. 26-28-нд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 22-27 хэм өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм өдөртөө 7-12 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч сулхан байна


Ойрын 2 хоногт нутгийн зүүн хагаст хүйтэн байна   
Үзсэн: 760 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй