Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн

2016-12-29 08:10:39

2016 оны 12 дугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 21-26 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 14-16 хэм хүйтэн байна.


2016 оны 12 дугаар сарын 30-наас 2017 оны 01 дүгээр сарын 03-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

30-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн, 31-нд баруун болон төвийн нутгаар, 2017-оны 1-р сарын 01-нд нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 31,1-р сарын 1,2-нд  зарим газраар секундэд  12-14 метр хүрч ширүүснэ Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 19-24 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эгь, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 11-16  хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.


Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн  
Үзсэн: 1035 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй