Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн

2016-12-29 15:56:25

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: 30, 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 1 дүгээр сарын 1-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байна.


2016 оны 12 дугаар сарын 29-ний 20 цагаас 12 дугаар сарын 30-ний 20 цаг хүртэл:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойдноос секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 21-26 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө    19-24 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулсаар, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 24-29 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 26-28 хэм, өдөртөө 15-17 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс  секундэд 7-12 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 18-23 хэм,  өдөртөө Дундговийн нутгаар 6-11 хэм, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 хэм, бусад хэсгээр 23-25 хэм, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.


2016 оны 12 дугаар сарын 31-нээс 2017 оны 01 дүгээр сарын 04-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

31-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 01-р сарын 01-нд төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар, 2-нд нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 31 болон 1-р сарын 1-нд зарим газраар, 2-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 22-27 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна. 2-ноос ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

 

 


Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн  
Үзсэн: 776 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй