
Завхан аймгийн эмэгтэйчүүд гэр бүл, үр хүүхэд, нийгэмдээ үлгэр дуурайлал үзүүлэх, цаашлаад өрхийн амьжиргаагаа дээшлүүлэх зорилгоор уран хатгамал хийж сурчээ.
Завхан аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөл 2016 онд өрх бүрийг үйлдвэрлэгч болгох зорилт тавин ажиллажээ. Үр дүнд нь өнөөдөр Завхан аймгийн 24 сумын 1126 эмэгтэй уран хатгамал хийж сурсан байна. Эмэгтэйчүүд зүү ороох, загасан нуруу оёх зэрэг гоёлын хатгамлуудыг зөвхөн хөөрөгний даалин дээр бус дээл, цүнх, гутал, утасны гэр зэрэг төрөл бүрийн бүтээгдэхүүн дээр оёж буй юм байна.
Завхан аймаг ирэх дөрвөн жилд хэрэглэдэг бус үйлдвэрлэдэг аймаг болох зорилт тавьсны дагуу оёдолчин эмэгтэйчүүдээ дэмжиж, үйлээ урлах, туршлага судлах, бүтээлээ олон нийтэд хүргэх боломжоор нь хангах үүднээс сум бүрийн "Иргэний танхим"-ыг амралтын өдрүүдэд тэдэнд зориулан ажиллуулж эхэлжээ.
Мөн энэ сарын 7-8-ны өдрүүдэд тус аймгийн Засаг даргын ивээл дор сум бүрээс ирсэн 400 гаруй үйлчин эмэгтэйн бүтээлээр үзэсгэлэн гаргаж, Завхан аймагт байгаа үндсэн түүхий эд материалаар бүсгүйчүүд хэрхэн, юу хийж чадаж буйг харуулсан “Хамтын хүч-хөгжлийн гарц” чуулганыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Завхан аймгийн 1126 эмэгтэй уран хатгамал хийж сурчээ | ||
Үзсэн: 4855 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.