
2017 оны 1 дүгээр сарын 3-наас 2017 оны 1 дүгээр сарын 9-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Баруун аймгуудын нутгаар
4-нд зарим газраар, 6-нд нутгийн баруун хэсгээр, 7-нд ихэнх нутгаар цас орж явган шуурга шуурна. Салхи 7-нд Алтайн уулсаар 12-14м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Увс нуур, Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 22-27 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 хэм өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм өдөртөө 6-11 хэм хүйтэн байна. 7-8-нд хүйтний эрч бага зэрэг чангарна.
Төвийн аймгуудын нутгаар
5-нд Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. 7-нд зарим газраар, 8-нд нутгийн хойд хэсгээр цас орж явган шуурга шуурна. Салхи 7-8-нд зарим газраар 9-12 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм өдөртөө 19-24 хэм, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм өдөртөө 15-20 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм өдөртөө 7-12 хэм хүйтэн байна. 8-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
Зүүн аймгуудын нутгаар
7-нд нутгийн баруун хойд хэсгээр, 8-нд зарим газраар цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 8-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм өдөртөө 8-13 хэм хүйтэн байна. 8-наас хүйтний эрч чангарна.
Говийн аймгуудын нутгаар
7-нд зарим газраар, 8-нд нутгийн зүүн хэсгээр цас орж явган шуурга шуурна. Салхи 7-8-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 18-23 хэм өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм өдөртөө 3-8 хэм хүйтэн байна. 8-нд хүйтний эрч чангарна.
Энэ долоо хоногийн сүүлчээр цас орж, хүйтний эрч чангарна | ||
Үзсэн: 1184 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.