
Хүүхэд тань уйлагнаад, ээж, ааваасаа салахгүй, гэрийн ажил хийлгэхгүй үед зурагт үзүүлээд суулгахаар хэдэн цагаар ч хамаагүй томоотой суух нь бий. Гэвч ингэж их зурагт үзэх нь хүүхдэд тун сөрөг нөлөөтэй юм. Тэр тусмаа 0-3 насны хүүхдэд зурагт удаан үзүүлэх нь хамгийн аюултай гэсэн судалгаа гарчээ.
Зурагт үзэх нь:
• Хүүхдийн хэл ярианы хөгжилд сөрөг нөлөөтэй
Хүүхдийн хэл яриаг хөгжүүлэхийн тулд байнга л харилцан ярилцаж байх ёстой байдаг. Гэтэл хэдэн цагаар зурагт үзсэн хүүхэд хүний яриаг сонсохоос биш эргүүлэн ярилцах хүсэлгүй болдог. Тийм бага насны хүүхэдтэйгээ тоглож, ярилцаж, үнсэж, тэвэрч хамтдаа цагийг өнгөрүүлбэл хүүхдийн сэтгэхүй, хэл ярианы хөгжилд их тустай байдаг.
• Даган дуурайх
Хүүхдүүд өөрийн харсан үзсэн зүйлийг заавал дуурайх гээд байдаг хандлагатай. Тэр тусмаа зурагтаар гарч буй зүйлийн аль болох зүггүй, муу дүрийг хүүхэд авч үлддэг. Эцэг, эхчүүд ч мөн адил хүүхдийнхээ өмнө гаргаж буй үйлдлээ хянаж байх хэрэгтэй.
• Цахилгаан соронзон долгионы нөлөөнд өртөх
Хайрч, хуурсан түлэгдсэн хоол идэх нь ходоодонд тун муугаар нөлөөлдөг шиг цахилгаан соронзон долгион нь түүнээс илүүтэйгээр хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Энэ долгионы нөлөөгөөр толгой өвдөх, нойр хулжих, цээжлэх чадавх буурах, хараа муудах, цусны даралт өндөр болох магадлал өндөр байдаг.
• Бие бялдрын хөгжилд нөлөөлөх
1-3 насандаа зурагт их үзсэн хүүхдүүдийн бүсэлхийн хэмжээнд өөрчлөлт ордог ба хүүхэд хэр их зурагт үзнэ төдий чинээгээр бүсэлхийн тойргийн хэмжээ ихэсдэг байна. Канадын Монреал хотын үндэсний их сургуулийн эрдэмтэд 1-3 насны 1413 хүүхдэд судалгаа хийхэд 7 хоногт 1 цаг зурагт үздэг хүүхдийн бүсэлхий дунджаар 0.5 мм-ээр нэмэгддэг гэсэн дүгнэлт гарчээ. Мөн АНУ-ын хүүхдийн эмч нар 2 настай хүүхдийг өдөрт 2 цагаас дээш зурагт үзүүлэхгүй байхыг зөвлөж байна.
Эцэг, эхчүүд бололцооныхоо хэрээр бага насны хүүхэдтэйгээ цагийг өнгөрүүлж, түүнд хайртайгаа мэдрүүлж, анхаарал тавьж байх хэрэгтэй. Ингэснээр та хүүхдээ ирээдүйд өөрийгөө илэрхийлэх, найз нөхөдтэй болох, хүнтэй харилцах, холбоо тогтоох үндэс суурийг тавьж өгч байгаа юм шүү.
Зурагт байнга үздэг хүүхдийн бүсэлхийн хэмжээнд өөрчлөлт ордог | ||
Үзсэн: 3062 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.