
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарна.
2017 оны нэгдүгээр сарын 09-ний 22 цаг хүртэл: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 17 цагт 17 хэм, 20 цагт 21 хэм хүйтэн байна.
2017 оны 01 дүгээр сарын 09-ний 20 цагаас 01 дүгээр сарын 10-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 19-24 хэм, Их нууруудын хотгороор шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 15-20 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 20-25 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 17-22 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч, явган шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө 29-31 хэм, өдөртөө 17-19 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 хэм, бусад хэсгээр 25-27 хэм, өдөртөө 15-17 хэм хүйтэн байна.
2017 оны 01 дүгээр сарын 11-нээс 2017 оны 01 дүгээр сарын 15-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын зарим газраар, 13-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 11-12-нд төв болон зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Эгь, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 23-28 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.
Улаанбаатарт шөнөдөө 27 хэм хүйтэн | ||
Үзсэн: 666 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.