Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн

2017-01-10 06:38:11

2017 оны 01 дүгээр сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч, явган шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 21-26 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 16-18 хэм хүйтэн байна.


2017 оны 01 дүгээр сарын 11-нээс 2017 оны 01 дүгээр сарын 15-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын зарим газраар, 13-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 11-12-нд төв болон зүүн  аймгуудын  нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Эгь, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 23-28 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна. 


Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн  
Үзсэн: 1088 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй