
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: 16,17-нд ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.
2017 оны 1 дүгээр сарын 14-ны 12 цагаас 18 цаг хүртэл: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс 5-10 м/с. 17 цагт 16 хэм, 20 цагт 19 хэм хүйтэн байна.
2017 оны 1 дүгээр сарын 14-ны 20 цагаас 1 дүгээр сарын 15-ний 20 цаг хүртлэх
цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зарим газраар, өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 20-25 хэм, Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулсаар, өдөртөө зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 23-28 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 34-36 хэм, өдөртөө 21-23 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 хэм, бусад хэсгээр 23-25 хэм, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна.
2017 оны 1 дүгээр сарын 16-наас 1 дүгээр сарын 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
16,17-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн хагаст, 19-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж,цасан шуурга шуурна. Салхи 16,17-нд нутгийн өмнөд хэсгээр, 18,19-нд зарим газраар нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 16-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 28-33 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Хэрлэн, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хэсгээр хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларна.
Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн | ||
Үзсэн: 793 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.