
2017 оны 1 дүгээр сарын 16-наас 2017 оны 1 дүгээр сарын 23-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Баруун аймгуудын нутгаар
16-нд нутгийн хойд хэсгээр, 17-нд ихэнх нутгаар, 18,20-нд нутгийн зүүн хэсгээр цас орж цасан шуурга шуурна. Салхи 17, 18-нд зарим газраар 14-16м/с хүрч ширүүснэ. 16-18, 20-нд хүйтний эрч нэмэгдэж Увс нуур, Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндийгөөр шөнөдөө 41-46 хэм, өдөртөө 27-32 хэм, Монгол Алтайн өврөөр шөнөдөө 28-33 хэм өдөртөө 18-23 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм өдөртөө 12-17 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч бага зэрэг суларна.
Төвийн аймгуудын нутгаар
16-17-нд ихэнх нутгаар, 18,20-нд зарим газраар цас орж, салхи 12-14м/с хүрч цасан шуурга шуурна. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 41-46 хэм өдөртөө 28-33 хэм, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм өдөртөө 24-29 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 27-32 хэм өдөртөө 16-21 хэм хүйтэн байна. 22-ноос хүйтний эрч суларна.
Зүүн аймгуудын нутгаар
16, 17-нд зарим газраар, 18,21-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн өмнөд хэсгээр, 20-нд нутгийн хойд хагаст цас орж, салхи 14-16м/с хүрч цасан шуурга шуурна. Хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 29-34 хэм өдөртөө 17-22 хэм хүйтэн байна.
Говийн аймгуудын нутгаар
16, 18-нд ихэнх нутгаар, 17-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи зарим газраар 14-16м/с хүрч цасан шуурга шуурна. хүйтний эрч чангарч Өмнөговийн нутгаар шөнөдөө 20-25 хэм өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм өдөртөө 14-19 хэм хүйтэн байна. 22-ноос хүйтний эрч суларна.
Цас орж цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна | ||
Үзсэн: 950 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.