
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна.
2017 оны 01 дүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар солигдмол үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө, голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 23-28 хэм, Орхон-Сэлэнгэ, Эг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халхголын хөндий болон Дорнод Монголын тал нутгаар 17-22 хэм, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 13-18 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 13-15 хэм хүйтэн байна.
2017 оны 01 дүгээр сарын 23-наас 2017 оны 01 дүгээр сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 26-нд төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24-нд баруун зүгийн нутгаар, 25,26-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 21-26 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна. 25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.
Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн | ||
Үзсэн: 1038 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.