Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн

2017-01-26 06:48:12

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 28-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.

2017 оны 01 дүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь болон тал хээрийн нутгаар  секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Эг, Ерөө голын хөндийгөөр 20-25 хэм, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг  нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа,Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 12-17 хэм, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангайн уулархаг нутаг,  Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар 8-13 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 0-5 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 14-16 хэм хүйтэн байна.


2017 оны 1 дүгээр сарын 27-ноос 1 дүгээр сарын 31-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 28-нд нутгийн зүүн хагаст,  29-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 27-28-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, 29-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 28-наас ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 25-30 хэм,  Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.


Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн  
Үзсэн: 736 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй