Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 30 хэм хүйтэн

2017-01-28 15:17:30

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө шөнө зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч хонохыг анхааруулж байна.

2017 оны 1 дүгээр сарын 28-ны 12 цагаас 18 цаг хүртэл: Багавтар үүлтэй. Үүлэрхэг. Цас бударна. Салхи хойноос 7-12 м/с, явган шуурга шуурна. 17 цагт 22 хэм, 20 цагт 24 хэм хүйтэн байна.

Улаанбаатарт 15 цагт: 21 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 58 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт оройдоо өснө.


2017 оны 1 дүгээр сарын 28-ны 20 цагаас 1 дүгээр сарын 29-ны 20 цаг хүртлэх
цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд   5-10 метр. Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 21-26 хэм, Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи  хойноос секундэд 5-10 метр, явган шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 23-28 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг зарим газраар цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч, цасан шуурга шуурна. Хүйтэрч Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 16-21 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасаж цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 28-30 хэм, өдөртөө 20-22 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 32-34 хэм, бусад хэсгээр 28-30 хэм, өдөртөө 18-20 хэм хүйтэн байна.


2017 оны 1 дүгээр сарын 30-наас 2 дугаар сарын 03-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

31-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2 сарын 2-нд Алтайн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. 30-31-нд ихэнх нутгаар хүйтэн байх боловч бусад хугацаанд хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс,  Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 20-25 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 16-21 хэм, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.


Улаанбаатарт шөнөдөө 30 хэм хүйтэн  
Үзсэн: 929 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй